Нүүр - Banjig.net

Banjig. Тусламжийн төв > Banjig. Зурвас
Холбоотой асуултууд
1. Нууцлал!?
2. Banjig. Зурвас гэж юу вэ?

Асуултаа шууд асуух
 
Banjig. Шууд туслагч
Мөн дараах хэлбэрүүдээр
Skype : banjig_operator
Эсвэл утсаар
УБ : 462778, 91991696
Америк : 314-8532556

Асуудалтай юу?
Herev ta ene huudsiig harj chadahgui bol end darna uu!

Хэрхэн зурвас бичих вэ?
Та http://pm.banjig.net/ хаягаар холбогдох ба өөрийн Banjig.ID болон нууц үгээ оруулаад нэвтрэнэ.

Ингэснээр та Banjig.Зурвасын төв хэсэгт шилжих ба танд ирсэн захианууд Ирсэн зурвас хэсэгт, таны хэн нэгэнд илгээсэн захианууд Илгээгдсэн зурвас хэсэгт, харин таны устгасан захианууд хогийн сав хэсэгт тус тус байрлах болно.

Зурвас бичихээс өмнө гол анхааран зүйл
Та хэн нэгэнд зурвас илгээхийн тулд юуны өмнө манай сайт-д бүртгүүлсэн байх хэрэгтэй.
Таны зурвасыг хүлээн авагч нь Banjig.Сүлжээний гишүүн байх шаардлагатай.

Одоо зурвасаа илгээе
Та Шинэ зурвас бичих цэсэн дээр дараарай.
Хэнд гэдэг дээр таны зурвас илгээхийг хүсэж буй хүний зөвхөн Banjig.ID
Гарчиг гэдэг дээр зурвасын гол агуулга гэх мэт...
Доод нүдэнд та зурвасаа бичээрээ. Ингээд хэрвээ та энэ зурвасыг хадгалахыг хүвэл Илгээсэн зурвасыг Илгээгдсэн зурвас хайрцаганд хадгалах нүдийг идэвхжүүлээд илгээ товчийг дараарай.

Дуут зурвас илгээх:

Энэхүү дуут хувилбарыг ашиглахад юу хэрэг болох вэ?
  • Интернэтэд холбогдох боломж бүхий компьютер
  • Чанга яригч
  • Микрофон
  • Banjig.ID (Энэ нь Banjig. Сүлжээнд бүртгүүлэхдээ авдаг нэр юм. Та ямар нэгэн төлбөр хураамжгүйгээр бүртгүүлэх боломжтой)
Хэрэглэх заавар:
Юуны өмнө Та микрофон болон чанга яригчаа ажиллаж буй эсэхийг шалгаарай.

- Дуут зурвас илгээх -
  1. http://pm.banjig.net хаягаар орно. Хэрэв та өөрийн Banjig.ID-гаараа нэвтэрсэн байгаа бол шууд "Зурвас" хуудасруу нэвтэрнэ. Хэрэв Banjig.ID-гаараа нэвтрээгүй байсан бол нэвтрэлт хийх цонх гарна, та энд өөрийн нэр, нууц үгээ бичин нэвтэрснээр "Зурвас" хуудсанд очих болно.
  2. "Шинэ зурвас бичих" гэсэн холбоос дээр дарна.
  3. "Хэнд:" гэсэн хэсэг дээр зурвасыг хүлээн авах хүнийхээ Banjig.ID-г бичиж, "Гарчиг:" дээр ярианыхаа сэдвийг бичнэ. Доорхи том талбар дээр зурвасаа бичээрэй.
  4. Одоо гарчигийн доор байрлах "Дуу оруулах" гэсэн товч дээр дарна.
  5. Шинээр нээгдэх цонхонд та өөрийн дуу хоолойгоо оруулж зурвастаа хавсаргах болно. Энд дараах товчнууд байрлаж байгаа.
    • Бичиж эхлэх (Дуугаа бичиж эхлэнэ)
    • Тоглуул (Бичсэн дуугаа өөрөө сонсож шалгана)
    • Түр зогсоо (Бичлэгээ түр зогсооно, үргэлжлүүлэхдээ дахин дарна)
    • Бүр зогсоо (Бичлэгийг дуусгана)
    • Хавсарга (Бэлэн болсон бичлэгээ захиандаа хавсаргана)
    • Шалгаж үзэх (Та бичиж хавсаргасан бичлэгээ шалгана)
    • За, энэ дуугаа оруулья (Захиагаа үргэлжлүүлнэ)
    • Болилоо, зүгээр л захиагаа бичье (хавсаргасан дуугаа хүчингүй болгоод захиагаа үргэлжлүүлнэ)
- Дуут зурвас сонсох -
  1. "Ирсэн зурвас" холбоос дээр дарна.
  2. Зурвас илгээсэн хүний нэрийн ард байрлах гарчиг дээр дарна
  3. "Хавсаргагдан ирсэн дуу хоолой" гарчигийн доорх "Тоглуул" товч дээр дарна.


Энэ хариулт танд тус болов уу?
 Тийм, энэ надад үнэхээр тус боллоо.
 Тэгвэл та дараад бидэнтэй холбоо барьж асуултаа асууна уу.


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]

© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж

Хөгжүүлэгч DH Technologies Co,Ltd.